Хүүхдэд мөнгөтэй хэрхэн харьцах талаар ойлголт өгөх нь

2015-09-07 14:07:51

Эцэг эх байхын хамгийн хэцүү зүйлийн нэг бол хүүхдүүдийг өөрсдийнх нь алдаанаас суралцуулах эрх чөлөө өгөх явдал юм. Бид бүгд л өөрсдийн хүүхдүүдийг зовлон зүдгүүрээс хамгаалахыг хичээх боловч дэндүү их хараа хяналтандаа байлгавал тэд амьдралын жинхэнэ асуудлуудыг бие даан зөв шийдвэрлэх чадваргүй болох талтай. Хүүхдэд мөнгөтэй хэрхэн харьцахыг зааж өгөх нь үүнтэй агаар нэгэн билээ.

Тиймээс, хүүхдүүддээ санхүүгийн талаарх мэдлэгийг хэрхэн, яаж өгөх вэ? Өөрийн мөнгөтэй харьцаж буй дадал зуршлаараа хүүхдүүддээ үлгэр жишээ байхыг хичээх нь зүйтэй. Өөрийн нөхцөл бололцооноос илүү их хэмжээгээр мөнгөө үрдэг бол хар өдөрт зориулж хадгалсан хадгаламж эсвэл өөр зүйлд зориулсан төсвөөс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь таны хүүхдүүд том болчихоод, аливаа хүнд асуудалд ормогцоо таны зуршлыг дуурайх магадлалтай.
Хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм. Хүүхдүүддээ хэдий хэмжээний кармааны мөнгө өгч, ямар зардалд зарцуулагдах ёстой зэрэг нь гэр бүл бүрт өөр байх боловч манай гэр бүлийн туршлага дээр үндэслэн зарим нийтлэг бөгөөд хэрэгцээтэй зөвлөмжөөсөө хуваалцъя.

Кармааны мөнгөний гол зорилго нь хүүхдүүдэд хүн чанарыг хүчээр суулгах зорилготой бус харин мөнгийг хэрхэн, яаж ухаалгаар үрж зарцуулах вэ гэдэг асуудалд сургах учиртай юм. Эс тэгвээс таны хүүхдүүд гэр орноо цэвэрлэх, сайн дүн авах, бусадтай найрсаг харилцсаны төлөө мөнгө авах ёстой мэт ойлголттой болно. Дээр дурдсан хүн чанарыг хөгжүүлэхдээ гэр бүлийн хариуцлага, хамтын ажиллагаа зэрэг шинж чанаруудтай уялдуулан хөгжүүлэх учиртай юм. Тэгээд ч та тэдний сайн үйлдэл болгоныг нь “үнэлээд” байвал дараа нь утасны дуудлагад хариулах болгондоо танаас хариу нэхэж магадгүй юм.

Юуны түрүүнд хэрэгцээг хангасан кармааны мөнгөний хэмжээг тодорхойлох нь зүйтэй юм. Хүүхдүүдийнхээ зайлшгүй (өдрийн хоол, хувцас, хичээлийн хэрэгсэл) болон зайлшгүй бус (тоглоом, чихэр) зарлагыг тооцоолох хэрэгтэй. Yүний дараагаар, хүүхдийнхээ нас болон төлөвшсөн байдал зэргийг харгалзан үзээд аль зардлыг нь өөрсдөөр нь хариуцуулахаа шийдэх хэрэгтэй. Улмаар үүнд нь зориулж төсвийг гаргана – энэ нь тэдний кармааны мөнгө юм. Жишээ нь, эхнэр бид хоёр өөрийн 7 настай хүүдээ долоо хоногийн 1000 төгрөг өгдөг.

Эхэндээ тэдний зайлшгүй хэрэгцээний мөнгийг нь бага багаар өгөх хэрэгтэй. Улмаар яваандаа тэд улам өөртөө итгэлтэй болж ирэх тусам өгөх мөнгөний хэмжээг ихэсгэж болно. Мэдээж тэд эхний үед алдаа гаргана гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Учир нь энэ бол мөнгөтэй харьцах хичээлийн нэг чухал хэсэг нь юм.

Хэрэв таны хүү долоо хоногийн төсвөө дөнгөж Мягмар гарагт үрчихээд, маргааш өдөр нь өөр нэгэн тоглоом авах мөнгө гуйвал “үгүй” гэж хэлэх хэрэгтэй. Ингэж хэлснээр та хүүхдүүддээ мөнгөө төсөвлөхийн ач холбогдлыг ухааруулж өгнө. Заримдаа, иймэрхүү нөхцөл байдлыг ашиглан өөрт үнэхээр хэрэгтэй зүйл авахын тулд мөнгөө хэмнэж, тийм ч ач холбогдолгүй зүйлд тоохгүй өнгөрөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэн ч хоцорч ирсэн сэтгэл ханамжид дургүй байдаг. (мөнгөө хэмнэсний дараа дуртай зүйлээ худалдан авах) Гэвч хүүхдүүд үүнийг хэдий чинээ эрт сурна төдий чинээ амьдрал амархан болж ирэх юм.

Кармааны мөнгөөр мөн амьдралын чухал хичээл зааж өгөх нь зүйтэй. Хүүхдүүддээ хэрэгцээт зардал дээр нь нэмж бага зэрэг мөнгийг буяны үйлсэд зарцуулах боломжтойгоор өгөх хэрэгтэй. Жишээ нь, миний хүү өөрийн кармааны мөнгөний 10%-ийг буяны үйлсэд зарцуулах ёстойг мэддэг. Мөн бага зэрэг мөнгийг хадгалуулах зориулалтаар өгөх нь ач холбогдолтой байдаг.

Эцэст нь хэлэхэд, хэдий чинээ хурдан таны хүүхдүүд өөрсдийн мөнгийг захирч сурна, төдий чинээ түргэн та өөрийн мөнгөн дээр төвлөрөх боломжтой болж байгааг бүү мартаарай.