Энэ сарын 15-нд нэг жилийн хугацаатай ЗГҮЦ арилжина

2015-09-14 09:48:40

52 долоо хоног буюу 1 жилийн хугацаатай, жилийн 14.512 хувийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байна. Арилжааг  энэ сарын 15-ны өдөр хийх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам

2. Үнэт цаас гаргах зорилго:  Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага

3. Үнэт цаасны санал болгох хүрээ:  Олон нийтэд санал болгох  

4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас

5. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

6. Хямдруулсан үнэ:  87,357.00 төгрөг

7. Нийт гаргах тоо: 100,000 ширхэг                                          

8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:

 ЗГҮЦ-ны төрөл

Арилжааны симбол

 Тоо хэмжээ /ширхэг/

Үнийн дүн /тэрбум төгрөг/

Хугацаа /7 хоног/

Хүү төлөгдөх хэлбэр *

Хүүгийн хэмжээ (хувь)

Захиалга эхлэх өдөр

Арилжаа хаах өдөр 

 ЗГХБ-Б-52-328

TMPG-BL-06/09/16-A0054-0 

100,000

10.0

52

Хямдралтай

14.512%

2015.09.09

2015.09.15

*-Засгийн газрын үнэт цаасны купоныг 364 хоногт үндэслэн тооцно.

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.

10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана. 

11. Захиалга хүлээн авах цаг: Лхагва гарагт - 14:00- 16:00 цагт, Пүрэв-Дараа долоо хоногийн даваа гарагт - 10:00-16:00 цагт, мягмар гарагт - 10:00-11:00 цагт

12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. 

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭЛЭЛ

Монголын хөрөнгийн биржийн есдүгээр сарын 8-ний өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.971 хувийн хүүтэй, 267,654 ширхэг буюу 26.7 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга иржээ.

Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ. Энэ арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

Үнэт цаасны компанийн нэр Тоо ширхэг
1 "Монсек ҮЦК" ХХК 38,003
2 "Тэнгэр капитал ҮЦК" " ХХК 31,013
3 "Ти Ди Би Капитал" 13,328
4 "БиДиСек ҮЦК" ХК 11,155
5 "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК 5,455
6 "Гаүли ҮЦК" ХХК 846
7 "Алтан хоромсог ҮЦК" ХХК 100
8 "Сикап ҮЦК" ХХК 100
  Нийт 100,000
 
  Эх сурвалж gogo.mn