Монголбанкнаас мэдээлэв

2015-09-17 14:54:32

Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 102.4 тэрбум төгрөгөөр буюу 1.04 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 171.6 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувиар буурч, 9964.4  тэрбум төгрөгт хүрсэн байна.

Мөнгөний нийлүүлэлт (жилийн өсөлт)

Мөнгөний нийлүүлэлт (тэрбум төгрөг)

Жилийн инфляци 2015 оны наймдугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 5.9 хувьтай байна. Суурь инфляци наймдугаар сарын байдлаар жилийн 7.2 хувь  байна.