ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ТАТВАР АВНА

2015-09-18 11:00:24

Иргэдийн арилжааны банкин дахь хадгалам­жийн хүүгийн орлого нь татвар ноогдох хөрөнгийн орлогод хамаардаг аж. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн албан татвар авах ажээ.
Дашрамд дурдахад, 100 сая төгрөгөөс дээш мөнгөн хадгаламжтай, нэг жил ба түүнээс бага хугацаатай, хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний хадгаламжийн хүүгийн орлогыг энэ оныг дуустал татвараас чөлөөлсөн байдаг.