Ирэх онд бидний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь

2020-01-02 10:29:39

2020 оны улсын төсвийн  тухай хуультай хамт Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг мөн өргөн барьдаг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ төсөлд ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг 9.5 хувь болгон нэмэхээр тусгасныг УИХ баталсан. Гэвч олон нийт хүчтэй эсэргүүцэн, Ерөнхийлөгч Х.Баттулга Нийгмийн даатгалын тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ хүлээн авсан юм. Ингэснээр бид дараах хувиар шимтгэл төлөх боллоо:

Нийгмийн даатгалын сан

Ажил олгогч (13.5%, 14.5%, 15.5%)

Албан журмын даатгуулагч (12.5%)

Тэтгэврийн даатгалын сан

8.5 хувь

8.5 хувь

Тэтгэмжийн даатгалын сан

1 хувь

0.8 хувь

Ажилгүйдлийн даатгалын сан

0.2 хувь

0.2 хувь

Эрүүл мэндийн даатгалын сан

2.0 хувь

2 хувь

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан   

0.8, 1.8, 2.8 хувь

 

Ажил олгогч аль салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамааран төлдөг хувь өөр өөр. Жишээ нь уул уурхай, харилцаа холбооны салбарын компаниуд 15.5 хувь буюу хамгийн өндөр хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм. Хэдийгээр энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээгүй ч ирэх онд буюу 2021 онд нэмнэ гэдгээ Сангийн сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар мэдэгдээд байна. 

Жишээ нь 2.5 сая төгрөгийн цалинтай ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 325 мянган төгрөг төлж байна. Үүний 8.5 хувийг Тэтгэврийн даатгалын санд, 0.8 хувийг Тэтгэмжийн даатгалын санд гэх мэтээр хуваарилдаг юм.