ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ, 5.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2015-09-21 12:44:30

Есдүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 7.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувиар буурсан байна.  Импорт 10.9 хувиар буурч, 3.4 тэрбум ам.доллар болсон бол экспорт 0.5 хувиар нэмэгдэж, 3.8 тэрбум ам.доллар болсон болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ. Экпорт, импортын зөрүүнээс гадаад худалдаа 397.3 сая төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ сард бараа эргэлтийн хэмжээ он гарсаар анх удаа тэрбум ам.доллараас давж, 1.4 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр хагас сарын үзүүлэлт ч гэсэн экспорт, импорт аль аль нь өмнөх сарын үзүүлэлтийг давсан байна. Хэдий тийм боловч есдүгээр сарын 1-15-ны хоорондох үзүүлэлтийг харвал гадаад худалдаанаас 307.5 сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. Үүнд импорт экспортоо давж, 858.4 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргасан бол 550.9 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргажээ. Харин сараар нь авч үзвэл он гарсаар гадаад худалдаанаас алдагдал хүлээсэн тохиолдол энэ сарын эхний 15 хоногт ажиглагдаж байгаа юм.