БНХАУ дулааны нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авна

2021-06-10 13:59:58

Түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбоотойгоор БНХАУ үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч магадгүй байгааг мэдээллээ.

Олборлогчдын борлуулж буй нүүрсний үнэд хязгаар тогтоох хувилбар яригдаж байгаа юм байна. Шаньси муж дахь Юлин хотын зарим уурхайнууд хязгаарлалт тогтоож эхлээд байгаа аж.

Өөр нэг хувилбар нь Чиньхуандао боомт дахь нүүрсний жишиг үнийг 141 ам.доллар буюу 900-930 юаньд тогтоохоор төлөвлөж байгаа юм байна. Хэдий тийм боловч шийдвэрийг эцэслээгүй байгаа ажээ.

Чиньхуандао боомт дахь дулааны нүүрсний үнэ тавдугаар сард дээд цэгтээ буюу 962 юань хүрсэн байна. Үнэ нь дунджаар 547 юань байгаа юм.

Эх сурвалж www.gogo.mn