Хотын албан татвартай холбоотой мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой

2015-10-28 11:51:29

Энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаарх бүхий л  мэдээллийг www.ubtax.mn цахим хуудаснаас авах боломжтой болжээ.Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд хуулийн дагуу нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх эхний хугацаа 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор юм.Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хотын албан татварын хуулийн талаарх дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээллийг хүргэх зорилгоор  энэхүү цахим хуудсыг ашиглалтад оруулсан байна.Энэхүү цахим хуудаснаас нийслэл хотын нутаг дэвсгэрт дээрх үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нь хууль эрх зүй, албан татвар ногдуулах бараа, үйлчилгээ, албан татвар хэрхэн ногдуулах, хэрхэн хамрагдах, тайлагнах гэх мэт дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг маш ойлгомжтойгоор авах боломжтой юм байна.Дашрамд дуулгахад, худалдан авагчдад өгөх баримтан дээр  хотын албан татварын дүнг тусгах системийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссан бөгөөд кассын систем нийлүүлэгч 13 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээг байгуулан Нийсэл хотын албан татвар суутгагч нарын кассын системд суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

                                                                                                                      Эх сурвалж news.mn