Хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийн талаар бодит мэдээлэл авах боломж бүрдлээ

2015-09-22 09:48:20

Монголбанк Сангийн Яам болон Блүүмберг компанитай хамтран Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг  Блүмберг терминалд албан ёсоор байршууллаа.         

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны төгрөгийн өгөөжийн муруйг бий болгосноор  санхүүгийн зах зээлд компаниуд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа дотоодын компаниуд хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлнө.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсын зах зээлийн талаар бодит мэдээлэл авах, судалгаа хийх, тус мэдээлэл дээр үндэслэн хөрөнгө оруулахад илүү хялбар болох юм.

Уг өгөөжийн муруйн өгөгдлийг Блүмберг терминалд Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийх болгонд мэдээллийг оруулагч банк болох Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Капитал банк, Хас банк болон Төрийн банкууд шинэчилж ажиллана.

Та Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг Блүмберг терминалд “BVIS1204” кодоор орж харах боломжтой болж байна.

Эх сурвалж gogo.mn