"ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС НЬ ТООЦОЖ, САР БҮРИЙН 20-НЫ ӨДРӨӨС ХОЙШ ОЛГОНО

2017-01-19 14:16:36

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд “Хүүхдийн мөнгө” олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох яаманд даалгалаа. Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь 

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгоно.Зургийг: С.Батсайхан

үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй юм байна. “Хүүхдийн мөнгө”-ийг банканд хүсэлт гаргасан сараас нь тооцож, сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заажээ. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банканд хадгалуулна. Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банканд хадгалуулахаар болжээ. Түүнчлэн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

 

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь нь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох "Хүүхдийн мөнгө"-ийг бэлэн бусаар хуримтлуулж, 2019 оноос нөхөж олгох юм.

Холбоо барих: [email protected]