Юанийн ханш зохистой түвшинд буусныг Хятадын төв банк мэдэгдлээ

2019-10-22 11:09:18

Хятадын төв банкны тэргүүний тайлбарыг бямба гарагт ОУВС-гийн вэб сайтад байршуулсан юм. Хил дамнасан хөрөнгийн урсгал мөн хугацаанд тэнцвэр барьж тогтворжсон нь Хятад дахь валютын ханшийн хэл бэлзлийг дэлхийн бусад зах зээл хүлээн авч эхэлсний илрэл хэмээн И Ган нэмж тайлбарлав.

Ам.доллартай харьцуулсан ханш нь наймдугаар сард долоог давснаас хойш БНХАУ-ын валют “зохистой түвшинд” тогтворжиж, хил дамнасан хөрөнгийн урсгал тэнцвэржсэн хэмээн Хятадын Ардын Банкны тэргүүн И Ган тайлбарлалаа. “Зах зээлийн хүчин зүйлсээс шалтгаалж наймдугаар сарын эхээр үүссэн ханшийн бууралт зах зээлийнхээ динамикийг тусгаж байгаа тул ханш цаашид ч хувирна” хэмээн И Ган Вашингтонд болсон Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) жил тутмын хуралдааны үеэр мэдэгдэв.

Хятадын төв банкны тэргүүний тайлбарыг бямба гарагт ОУВС-гийн вэб сайтад байршуулсан юм. Хил дамнасан хөрөнгийн урсгал мөн хугацаанд тэнцвэр барьж тогтворжсон нь Хятад дахь валютын ханшийн хэлбэлзлийг дэлхийн бусад зах зээл хүлээн авч эхэлсний илрэл хэмээн И Ган нэмж тайлбарлав. БНХАУ эдийн засгийн өсөлтийн хурдац 1990-ээд оны эхэн үеэс хойших үнэмлэхүй түвшинд суларсныг мэдэгдсэнээс хойш, энэ жил “эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зохистой тогтворжсон” хэмээн тэрбээр үзэж байна.

Ам.доллартай харьцуулсан БНХАУ-ын валютын ханш суларсаар наймдугаар сард долоог давсан нь АНУ-ын зүгээс Бээжинг “валютын манипулятор” хэмээн цоллоход хүргэсэн юм. Ханшийн сулрал хоёр улсын худалдааны зөрчлийг гүнзгийрүүлж, тарифын дайныг зогсоох саяхны яриа хэлэлцээний үеэр “валютын манипуляц” гол сэдвийн нэг байлаа. Санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох үүргээ шинэчлэн хүлээснийг эсрэг талдаа сануулсан АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин БНХАУ-ыг валютын манипуляц явуулдаг гэж наймдугаар сард зэмлэснээ эргэн харахад Вашингтон бэлэн хэмээн тайлбарлав.

Юанийн ханшийг зах зээлийн хүчин зүйлсээс шалтгаалж өөрчлөгддөг, хөрөнгийн гүйл-гээгээ илүү хөрвөх чадвартай болгох Бээжингийн амлалтыг И Ган ОУВС-гийн хуралдаанд давтан дурдлаа. И Ган мөн хоёр улсын хоорондох худалдааны маргаантай холбоогүйгээр БНХАУ тарифын хэмжээг “сайн дурын үндсэнд” буулгах болно хэмээн мэдэгдсэн юм.

Сонгуулийн тогтолцоондоо оруулах дараагийн өөрчлөлтийг 2023 он хүртэл хойшлуулж буй тухай ОУВС-гийн шийдвэрт БНХАУ “гүнээ харамсаж буй”-г илэрхийлсэн И Ган тус санд хандан тодорхой хуваарь, төлөвлөгөө гаргах ажлаа түргэвчлэхийг уриаллаа. Тус сангийн гол хувьцаа эзэмшигч АНУ-ын зөвшөөрөл шаардлагатай ч гэлээ ийм өөрчлөлт нь хямралаас аврах зээл олгогчдод үгээ хэлэх илүү эрх чөлөө олгоно хэмээн БНХАУ-ын төв банкны тэргүүн үзэж байна. БНХАУ нь ОУВС-гийн санал өгөх тогтолцоонд 2015 онд орсон өөрчлөлтөөр тус сангийн гурав дахь гол сонгогч болж хувирсан юм. Уг өөрчлөлтөөс өмнө БНХАУ тус байгууллагад санал өгөх эрхээр зургаадугаарт ордог байлаа. 

Нийтлэгч: Aminaa