Зээлийн хүүг 100 хувь төрөөс санхүүжүүлэхийг хүслээ

2021-01-11 15:33:55

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхой хугацаанд зээлийн хүүг 100 хувь төрөөс санхүүжүүлэх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сард хийсэн судалгаагаар ААН-үүдийн 17 хувь нь хөл хориотой холбоотой төрөөс гаргаж буй шийдвэрийн уялдаагүй байдал хүндрэл үүсгэж буйг, 16 хувь нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байна гэжээ.

Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлд, 

  • Үйл ажиллагаа нь бүрэн зогссон салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах
  • Үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх
  • 2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулахыг хүслээ.
  • "Цар тахлын хөлийн хорионы үеийн удаа дараагинй тодорхойгүй шийдвэрүүд нь бизнесс эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд оруулж, ажилчдаа цомхотгохоос аргагүй байдалд хүргэлээ.

    Компаниуд нөхцөл байдлыг харгалзан үзэж бүтэн жилийн хугацаанд бүх нөөцөө шавхсан. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд орж байна гэжээ. Эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй,  удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байна. Олноороо цомхотголд орсон иргэд ч ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж, Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэх нь тодорхой болоод байна" гэжээ.