Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж байна

2021-02-25 15:43:25

Зэсийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж байна. АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл эдийн засгаа дэмжихээр хэрэгжүүлж буй бодлогоо зогсоох болоогүй гэж мэдэгдсэнээр ам.долларын ханш суларсан нь үүнд нөлөөлжээ.

Дэлхийн эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж эхэлснээр зэсийн эрэлт өснө гэж тооцоолоод байгаа аж. Үүний зэрэгцээ нийлүүлэлт хумигдаж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард доод түвшиндээ хүрээд байсан зэсийн үнэ хоёр дахин өсөөд байгаа юм.

Лхагва гарагийн өглөөний байдлаар Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ 1.2 хувиар өсөж, тонн нь 9206.50 ам.доллар болсон байна.