ИНФОГРАФИК: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6 их наяд төгрөгт хүрлээ

2022-01-10 10:28:45

Энэ сарын 07-нд буюу өнгөрсөн баасан гарагт ТOP-20 индекс 0.82 хувиар буурч, 43757.00 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6 их наяд төгрөг боллоо. 

Өнгөрсөн онд манай улсад хөрөнгийн бирж байгуулсны 30 жилийн ой тохиосон. Энэхүү түүхэн ойтой давхцан хөрөнгийн зах зээл олон үзүүлэлтээ шинэчилсэн юм. Тухайлбал зах зээлийн үнэлгээ тасралтгүй өссөн, есөн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр арилжааны үнийн дүн 1.4 их наяд төгрөгт хүрчээ.