Хөрөнгө оруулалтын чуулга Улаанбаатарт болно

2015-09-23 13:39:46

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрийн(КАРЕК) Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт
Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

“Дэд бүтцийг сайжруулснаар КАРЕК-н бүс нутгийн интеграцичлал, Монгол Улсын эдийн засгийн төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэх нь”

Улаанбаатар хот. Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (КАРЕК)-н Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (КАРЕК) нь Евразийн газар нутагт хөгжил, худалдаа, арилжаа наймааг дэмжих зорилгоор хамтран ажиллах 10 улсыг нэгтгэсэн түншлэл бөгөөдолон талт хамтын ажиллагааны зургаан байгууллагын зүгээс дэмжлэг, туслалцаа авч ажилладаг байна. КАРЕК хөтөлбөрийн гишүүн орнууд эрчим хүч, эрдэс баялгийнасар их нөөцтэй бөгөөд эдгээр нөөц, баялгийн экспорт ба газрын тос, байгалийн хийн салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлтөнд нь голлох нөлөө үзүүлсэн юм.

Энэхүү хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь нэгдүгээрт, өнөөг хүртэл гаргасан амжилтаа харуулах, хөрөнгө оруулалтын орчиндоо сайжруулах шаардлагатай байгаа зүйлсийг олж тогтоох; хоёрдугаарт, дотоодын болон гадаадын хувийн хэвшлийн (тодруулбал, хөгжүүлэгч, санхүүжүүлэгч, технологи болон шийдэл нийлүүлэгч талуудын) анхаарлыг татаж бүс нутагт хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлэх; гуравдугаарт, Азийн Хөгжлийн Банк (АХБ), хувийн хэвшил, хөгжлийн түншүүдтэй хамтран КАРЕК хөтөлбөрийн гишүүн орнууд болон бусад аж үйлдвэр хөгжсөн орнуудын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт татах тодорхой бөгөөд шинэлэг шийдэл боловсруулах боломжийг КАРЕК-н гишүүн орнуудад олгох юм. Чуулга уулзалтын турш Монгол Улс болон КАРЕК хөтөлбөрийн бусад гишүүн орнууд АХБ, хувийн хэвшил, төрийн байгууллага болон хөгжлийн бусад түнш байгууллагатай мэдлэгмэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой.

Чуулга уулзалтыг КАРЕК-н санхүүгийн дэмжлэг, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр АХБ, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглаж төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болохын хувьд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, бизнесийн зарчмын дагуу компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах үндсэн зорилготойгоор анх 2007 оны намар байгуулагдсан бөгөөд бизнесийн орчинтой холбоотой асуудлуудаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дуу хоолой, төлөөлөл болон ажилладаг.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр
Шангри Ла зочид буудлын Боллрүм 1, 2-т болно

Эх сурвалж news.mn