Б.Түвшинтөгс: Төр эдийн засагт хэт их давамгайлснаар хувийн секторуудыг шахан гаргах үзэгдэл гарсан

2023-03-30 11:24:51

н хязгаарыг удаа дараа өөрчилж, хязгаарын хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 онд төсөвт тодотгол хийгдсэн. 2010 онд Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 40 хувьтай байна гэж заасан. Гэтэл тэр үзэл баримтлалаас ухарч Засгийн газрууд их хэмжээний өр тавьсан.

Засгийн газар орлогоо хэт өндөр тавьснаар төсвийн зардлаа санхүүжүүлдэг. Орлого нэмэгдүүлэхийн тулд нүүрс, зэсийн экспортыг хэт өөдрөг төсөөлдөг. Орлого өндөр байвал зарлага дагаад нэмэгддэг. 

зураг
 
Ерөнхийдөө сүүлийн арван жилийн Засгийн газрууд төсвийн зарлага, орлогоо өсгөх сонирхолтой болсон. Экспортын тоо хэмжээг хэт өөдрөг төсөөлж төсвөө тооцоолдог. Алдагдал ямар байх нь хамаагүй. Үүнийг төсвийн хэт үрэлгэн бодлого гээд байгаа юм. 

Тэгэхээр төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлснээр дөрвөн үр дагавар учирсан. Үүнд: 

  1. 2015 оноос хойш Засгийн газрын нэрлэсэн өр хоёр дахин өссөн. 2015 онд 15 хүрэхгүй тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон. Тэгэхээр манай улс өрд өртөмтгий болж байна. 
  2. 2012 оноос хойш 8.2 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн. Дээрх мөнгө ямар ч үр ашиггүй зарцуулагдсан гэсэн үг. 
  3. Засгийн газар зарлагаа нөхөхийн төлд гадаадаас зээл авсан. Энэ нь ирээдүйд төсөвт учрах дарамт өндөр юм. 
  4. Манай улсын эдийн засагт төр хэт том үүрэг гүйцэтгэж байна. 
зураг
 
2016, 2017, 2019, 2020, 2021 онд анх батлагдсан төсвөөс нийт зарлага нь давсан үзүүлэлттэй байна.
зураг
 

Эдийн засагт төр давамгайлбал хувийн секторууд шахагддаг. Ингэснээр төсвийн зардал өсдөг. Хувийн ААН-үүд хийх ёстой зүйлийг төр хийж байгаа нь шахан гаргах үзэгдэл юм. Жишээлбэл, нийслэл таксины компанитай байсан. Энэ бүхний цаана ашиг сонирхол байсан гэж хэлж болно" хэмээн ярилаа.