Барууны орнуудын мөнгөний бодлогын улмаас санхүүгийн зах зээл савласан гэв

2015-08-31 14:55:20

БНХАУ-ын эрх баригчид “Xinhua” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Юанийн ханшийн сулрал, Хөрөнгийн биржийн уналтаас илүүтэй барууны хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын улмаас олон улсын санхүүгийн зах зээл савласан" гэсэн байна.

Түүнчлэн БНХАУ-ыг буруутгах нь үндэслэлгүй, шударга бус үйлдэл гэдгийг онцолж барууны орнууд 2008 оноос хойш хөгжиж буй зах зээлд ихээхэн хэмжээний мөнгө нийлүүлснээр хөөсрөл үүсгэсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ыг буруутгах нь үндэслэлгүй, шударга бус үйлдэл хэмээн онцлоод "Барууны орнууд 2008 оноос хойш хөгжиж буй зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлснээр хөөсрөл үүсгэсэн" гэсэн байна. Тэргүүлэгч валютуудын ханш огцом өөрчлөгдсөнөөр санхүүгийн зах зээлийг улам тогтворгүйжүүлэх аюултай аж.

Шинжээчид Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ нэмэх шийдвэр хөрөнгийн урсгалыг АНУ руу татна гэж үзэж байна. “Xinhua” агентлагт өгсөн БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын мэдээллээр тус улсын Хөрөнгийн бирж олон улсын зах зээлд нөлөөлсөн нь арилжаанд оролцогчдын сэтгэл зүйтэй холбоотой гэж үзжээ.

Учир нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчид гадаадын хувьцааны арилжаанд шууд оролцох эрхгүйгээс гадна гадаадын иргэд нарийн журмын дагуу БНХАУ-ын Хөрөнгийн биржид хөрөнгө оруулдаг байна. Түүнчлэн юанийн ханш ч зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй. Учир нь чөлөөтөй хөрвөх валют биш гэдгийг дурджээ.

Юанийн ханш суларснаар БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгий эрэлт буурсан тул зарим хоригоо цуцлах шийдвэр гаргасан байна. Шинэ журмын дагуу БНХАУ-д ажиллаж амьдардаг гадаад иргэдийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрх нээгджээ.