ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМД САНАЛ АВЧ БАЙНА.

2015-09-30 15:17:52

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зах зээлд мөрдөгдөж эхлээд жил гаруйн хугацааг үдэж байна. Тус хуулиар нэгэн шинэлэг хэлбэрийн зохицуулалт орж ирсэн нь Хорооны дэргэд зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан таслах зөвлөлтэй байх тухай зохицуулалт юм. Тус зохицуулалтын хүрээнд 2014 онд холбогдох журмыг баталж зөвлөлийн дарга гишүүдийг томилсон боловч тус зөвлөлөөр ямар нэгэн маргааныг хянан шийдвэрлээгүй юм.

Тиймээс цаашид уг зөвлөлийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, идэвхжүүлэх зорилгоор "Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.

Тиймээс Хорооны сайтад зочлогч та бүхэн дээрх журмын төсөлд саналаа өгөх боломжтой юм.Саналыг [email protected] гэсэн хаягаар 2015 оны 10 сарын 5 хүртэл хүлээн авна.

 

Доорх линкээр орон журамтай танилцана уу.

/uploads/news/files/Sait%20deer%20tavih%20huvilbar.pdf