"Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа"

2015-09-07 13:51:31
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.00-1992.20 төгрөгийн ханшаар 28.6 сая ам.доллар худалдан авах, 308.91-312.05 төгрөгийн ханшаар 112.56 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 16.0 сая ам.долларыг 1990.50 төгрөгийн хаалтын ханшаар, 55.56 сая юанийг 309.82 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.
2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 71.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.