Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн нэг жилд 78 хувиар өсчээ

2015-10-13 09:57:36

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 11.9 их наяд төг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 97.7 тэрбум төг буюу 0.8 хувиар өсчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс 673.1 тэрбум төг буюу 5.3 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 828.7 тэрбум төг байна.

  • Өмнөх сарынхаас 48.3 тэрбум төг буюу 6.2 хувь,
  • Өмнөх оны мөн үеийнхээс 364.1 тэрбум төг буюу 78.4 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.9 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.3 пункт, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 пунктээр нэмэгдсэн байна.

Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл есдүгээр сарын эцэст 836.8 тэрбум төг болжээ. Энэ нь

  • Өмнөх сарынхаас 28.6 тэрбум төг буюу 3.3 хувиар буурч,
  • Өмнөх оны мөн үеийнхээс 246.4 тэрбум төг буюу 41.7 хувиар өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн долоон хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.3 пунктээр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 пунктээр нэмэгдсэн байна.

Чанаргүй зээлийн дийлэнхийг хувийн хэвшлийнхний авсан зээл бүрдүүлж байгааг дараах хүснэгтээс харж болно.

Эх сурвалж: Монголын үндэсний статистикийн хороо