Уйдсан үедээ зочлох сонирхолтой вэбсайт

2015-10-13 12:36:27

Заримдаа хийх зүйлээ хийчихээд харих гэхээр ажлын цаг дуусаагүй цаг нөхцөөх зовлонтой үе хааяахан тохиолдох нь бий.

Тэгвэл дараах сонирхолтой сайтуудаар зочлоод үзээрэй.

safestyle-windows.co.uk Хаалгыг нээх бүрт таныг санаанд оромгүй газруудад оруулах болно. 

radiooooo.com Улс, огноог сонгоход тухайн үед тэр улсад алдартай байсан дууг сонсож болно.

mailfuture.ru/write Ирээдүйд өөртөө ирэх захидлыг өнөөдөр бичээрэй. Бичээд мартсан байхад танд гэнэтхэн л нэг өдөр захидал ирнэ шүү.

liveplasma.com Танд таалагдах кино, дуунуудыг санал болгоно.

geoguessr.com Google Maps-ын тусламжтайгаар таныг дэлхийн аль ч өнцөгт хүргэж чадна. Харин та хаана очсоноо таах хэрэгтэй болно.

savethesounds.info Хуучин хэрэггүй болсон зүйлсийн хамт дуу чимээ нь хүртэл мартагдах юм. Аз болж энд бүгдийг хадгалжээ.

rainfor.me Өөрийгөө байгалийн салшгүй хэсэг хэмээн мэдэрч, борооны дусалд ариусаарай.

virtualpiano.net Компьютер дээрээ төгөлдөр хуур тоглож болох сайхан боломж.

stars.chromeexperiments.com Нарийн боловсруулсан маш том модель. Зугаалж үзээрэй.

howmanypeopleareinspacerightnow.com Яг энэ цаг мөчид сансар огторгуйд байгаа хүмүүсийн тоог заана. Сонирхолтой байгаа биз? 

multator.ru Өөрийнхөө гараар хүүхэлдэйн кино бүтээгээрэй.

airpano.com Дэлхийн өнцөг булан бүрийг өндрөөс, бодитоор харах боломжтой.

                                                                                                                                               Эх сурвалж хором.com