Долоо хоногийн өрийн зурхай 2015.IX.21-2015.IX.27

2015-09-21 10:20:15

Хонь:

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр шимийг нь амсах үе иржээ. Үүний зэрэгцээ зорилгоо дахин тодорхойлж, амжилтаа батжуулах, байр сууриа бэхжүүлэхэд анхаараарай. Таатай боломжууд ар араасаа хөврөх бололтой байна. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг хичээх хэрэгтэй. Гэр бүл, хайр дурлалын асуудал орхигдож, ажилдаа гол анхаарлаа хандуулах бололтой. Эрүүл мэнд, санхүүгийн байдал тогтвортой байна.

Үхэр:

Мөнгө санхүү, байр сууриа батжуулахын төлөө завгүй ажилсаар энэ долоо хоногийг барах бололтой. Мартаж улирсан асуудлууд дахин сөхөгдөж, санаа зовоож магадгүй. Асуудлыг хойш тавилгүй, зөв цагт нь шийдвэрлэхэд анхаараарай. Энэ үе бол таньд өөрийгөө батлан харуулах, нөхцөл байдлаа өөрчлөх тохиромжтой үе юм. Хосуудын дунд маргаан, үл ойлголцол тасрахгүй байх нь. Санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож хөдлөхийг анхаараарай.

Хамтатгах:

Таны гэр бүл, хайр сэтгэлд олон өөрчлөлт гарна. Өөрчлөлт ирэх долоо хоногт таньд илүүтэй мэдрэгдэхийг анхаараарай. Ажлаа хугацаанд нь амжуулахад гол анхаарлаа хандуулахгүй бол асуудал үүснэ. Өөрийнхөө хүч чадлаар бүхнийг даван туулснаар та жинхэнэ амжилтанд хүрч чадна. Санхүүгийн төвөгтэй байдлыг шийдвэрлэх боломж таны өмнө гарч ирнэ. Эрүүл мэнддээ анхаарч, үзлэгт хамрагдаарай.

Мэлхий:

Ирэх өдрүүдэд ажлын бүтээмж өндөр байна. Тиймээс долоо хоногийн эхнээс завгүй гүйх болох нь. Амьдралд тань учирч болох сайн, муу өөрчлөлтөнд бэлтгэлтэй байхыг анхааруулж байна. Ирэх долоо хоногт мэдлээ дээшлүүлэх, аялахад таатай. Хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, санаа зовоож буй асуудлуудаа шийдвэрлэхэд анхаараарай. Аз, амжилт таны талд байгааг мартаж болохгүй.

Арслан:

Хүссэн бүхнээ олж авч чадах гайхалтай долоо хоног болно. Тиймээс өөрийгөө өөрчилж, ажлаа сольж, нэгэн хэвийн амьдралын хэмнэлд өнгө нэмэхийг хичээгээрэй. Ажилдаа санаачлага байж, гарч ирсэн боломжуудыг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Нойр сайн авснаар эрч хүчээ хадгалж, үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгийг бүү мартаарай. Таны эрүүл мэнд тогтвортой, оюун ухаан тань саруул байх болно.

Охин:

Гэнэтийн зүйл тохиолдохгүй. Амьдралаа өөрчлөх гэж хүчлэх ч хэрэггүй. Найз нөхдийндөө зочилж, гадуур гарч сэтгэлээ сэргээж болно. Гэр бүл, эцэг эхтэйгээ таарамжгүй харьцаатай нэгний хувьд ойлголцох боломж гарч ирнэ. Амьдралын зорилго эргэцүүлж, өнгөрсөн алдаанд харамсах сэтгэлээ таягдан хаях хэрэгтэй. Найдваргүй хүнтэй нийлж бизнес эхлүүлэх хэрэггүй. Санхүүгийн нөөцөө шавхан байж хийсэн ажил, бизнес чинь нурах эрсдэлтэй.

Жинлүүр:

Өрсөлдөөнт долоо хоног болно. Ажил, бизнесийн салбарт өрсөлдөөн хүчтэй байхыг анхаараарай. Шинэ долоо хоногт өрсөлдөөний ачаар бизнест амжилт авчрах боловч ашгийг нь чамлах хэрэггүй. Сэтгэл санаа болоод бие махбоди тайван, амгалан байсан үе дуусч, сорилттой тулах цаг ирлээ. Шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг сонсохыг зөвлөж байна. Эрч хүчээр дүүрэн байгаа энэ үеийг ашиглан орлогоо нэмэгдүүлэхийг хичээгээрэй.

Хилэнцэт:

Энэ долоо хоногт таны амьдралд томоохон өөрчлөлтүүдийн гарч эхэлнэ. Өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, өөртөө боломж бий болгохыг хичээгээрэй. Бусдын нөлөөнд хэт автаж, өөрийн бодолгй байснаас хохирол амсахыг анхаараарай. Өөртөө үнэнч байж, боломжоо зөв тооцсоноор энэ долоо хоногийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна. Гэр бүлийн харилцаа батжиж, үл ойлголцол арилна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхэлнэ.

Нум:

Таны дур булаам байдал нэмэгдснээр хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Түүнчлэн бизнест одтой байна. Гэр бүлд гэнэтийн бачрт явдал тохиолдож магадгүй. Хөдөлмөрийхөө хэрээр орлогоо нэмэгдүүлж чадна. Ажлаа хойш нь тавилгүй, өөрийгөө дайчлан чанартай гүйцэтгэхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн байдал тань мэдэгдэхүйц сайжирна. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч их гарах бололтой.

Матар:

Ирэх долоо хоногт олон нийтийн анхаарал тань дээр төвлөрнө. Анхаарлын төвд байхыг хүсэхгүй байгаа бол үйл явдлаас хойш сууж, нуугдаж болох юм. Манлайлагч байх олон сайн талтай ч хариуцлага өндөр гэдгийг мартаж болохгүй. Алдаа гаргасан ч хариуцлагыг ганцаар үүрэхгүй, амжилт гаргасан ч таныг дурсахаар хэмжээнд байхад болно. Одоо эхэлсэн ажлынхаа үр дүнг харахын тулд танаас их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаардана. Хамрын ханиад хүрэхээс сэрэмжлээрэй.

Хумх:

Хувийн амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрийн нэр төрд сэв суулгах зүйл хийхгүй байсан нь дээр. Хичнээн өөрийнхөөрөө байхыг хүссэн ч бусдын юу гэж бодоход санаа зовоох хэрэгтэй. Таны талаар муу үг яригчдаас зайгаа барьсан нь дээр. Ажлаа солих гэж яарах хэрэггүй л болов уу. Ирэх долоо хоногт ажил багатай, ерөнхийдөө амралтын байдалтай байх болно. Эрүүл мэнд, санхүүгийн байдал сайн байна.

Загас:

Энэ долоо хоногт өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Бусадтай харилцахдаа хэт өөрийгөө дөвийлгөх хэрэгггүй. Хуучны танил, эртний андаа нэхэн санаж, холбоо тогтоох бололтой. Бүх зүйлд “Би” –гээр хандах нь гэр бүл, ажлын хамт олны чинь дургүйцлийг төрүүлж болзошгүй. Хэтэрсэн зугаа цэнгэл эрүүл мэндэд тань хохирол учруулахыг анхаараарай. Санхүүгийн байдал сайнгүй хэвээр байна.

                                             Эх сурвалж news.mn