Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ

2023-03-30 11:19:39

Төвбанкны өнөөдрийн дуудлага худалдаагаар Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ.

Албан ханшаас доогуур ханшаар эдгээр арилжааг хийсэн байна. Монголбанк цэврээр валют худалдаж авсан тохиолдол нь 2021 оны эхний улирлаас хойш хоёр жилийн дараа дахин давтагдаж буй бөгөөд энэ нь зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлт тогтворжиж байгааг харууллаа хэмээн Монголбанкнаас мэдээлэв.