Компанийн танилцуулга


ТАНИЛЦУУЛГА


Манай цахим хуудсаар зочлогч Эрхэм Таны энэ өдрийн амгаланг айлтгая! 


Хас Хаан ББСБ нь СЗХорооны 2008 оны 165 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Үндэсний томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн найдвартай түнш нь байж ирээдүйд итгэл төгс урагшлах бизнесийн амжилт, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажилласаар ирсэн.

Манай байгууллагыг эрч хүчтэй, санхүүгийн салбарт дадлага туршлагатай залуу бизнесменүүд удирддаг бөгөөд найрсаг харилцаатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн  санхүүгийн туслах болон ажиллаж байна.

Манай компанийн үйл ажиллагааг сонирхсон Танд талархаж, зах зээлд нийцсэн шинэ үйлчилгээ, хөгжил дэвшлийн тухай мэдээллийг цахим хуудсаараа цаг алдалгүй хүргэх болно.