• Зээлийн хүсэлт
  • Зээлийн тооцоолуур
  • Валютын ханш
  • (+976)-11-323236
  • Түгээмэл асуулт
  • Хаяг, байршил
× Send
  • mn
    Монгол
  • en
    English
  • ja
    日本
  • ko
    한국
  • zh-CN
    中国
  • ru
    Русский
× Send
Валютын ханш үзэх

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

  • Хас Хаан ББСБ нийт харилцагчдад Fintech санхүүгийн үйлчилгээндээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. 
  • Байгууллагын хамтрагч технологийн түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн, нууцлалтай болон хүртээмжтэй байдлыг хангах зарчмаар ажиллана. 
  • Байгууллагын дотоод ажилчдад мэдээллийн аюулгүй байдлыг хүртээмжтэй, уян хатан, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ. Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж хэрэгжүүлнэ.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОРИЛТУУД:

  1. Fintech үйлчилгээний үндсэн систем болон дэд системүүдэд учирч болох эрсдэлийг тогтмол болон шаардлагатай тохиолдолд нэн яаралтай авч үзэж удирдаж ажиллана. 
  2. Учирч болох эрсдэлийг олон улсын шилдэг туршлагад тулгуурлан ISO27001, NIST, Offensive Security, COBIT, ITIL гэх мэт стандарт фрэймворкууд ашиглан тасралтгүй сайжруулж удирдаж ажиллана. 
  3. Үйл ажиллагаандаа зохицуулагч байгууллага, шинэ хууль дүрэм журамд нийцүүлэн бизнес болон мэдээлэл технологийн орчинг бүрэн хангаж ажиллана. 
  4. Өөрсдийн шаардлагатай нөөцийг үр ашигтай удирдах, мэдлэг туршлагатай баг хамт олонтой нөөцийн менежмент хийн хамтран ажиллах, хамтын ажиллагаандаа аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллана. 
  5. Мэдээллийн аюулгүй байдлын будлианыг удирдах байдлаар аюулгүй байдлын зөрчлийг удирдан ажиллана. 
          Зээлийн хүсэлт илгээх