• Зээлийн хүсэлт
  • Зээлийн тооцоолуур
  • Валютын ханш
  • (+976)-11-323236
  • Түгээмэл асуулт
  • Хаяг, байршил
× Send
  • mn
    Монгол
  • en
    English
  • ja
    日本
  • ko
    한국
  • zh-CN
    中国
  • ru
    Русский
× Send
Валютын ханш үзэх

Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтуудыг хэлэлцэв

“Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийг  Монголын банкны холбооноос зохион байгуулж, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Б.Лхагважав, МУИС-ийн багш, Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшингтөгс, дипломатч, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Барааны үнэ  өсөж, ам.долларын бодит ханш мөн өслөө. Манай улсад мөнгөний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол арван хувиар өссөн. Энэ нь ханшийг өсгөсөн нэг хүчин зүйл мөн. Ханшийн өсөлтийг дан ганц төлбөрийн тэнцлээр тайлбарлах хангалтгүй. Төв банкны үнэт цаасанд банкнууд 6 их наяд төгрөг  байршуулсан. Үүнийг зээл болгон гаргах хэрэгтэй. Өмнө нь ханш савлахад Монгол банк интервенц хийх замаар мөнгөний захад оролцдог байв. Харин одоо хөрөнгөд хяналт тавьж эхэллээ. Энэ сарын 22-оос эхлэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглов.  Манай улс энэ шийдвэрийг түүхэндээ анх удаа гаргалаа. Өмнөх хямралын үеэр энэ шийдлийг хөндөхөд ОУВС, Дэлхийн банк гэх мэт байгууллагууд хөрөнгийн урсгал чөлөөтэй байх ёстой, ханшийг хүчээр тогтвортой байлгах нь буруу гэж үздэг байв. Гэхдээ 1990-ээд онд Азийн орнуудад хямрал болоход хөрөнгийн хяналт тогтоон, хямралыг гэтэлсэн түүх бий. Бид анх удаа энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тул бидэнд ямар ч түүх сургамж байхгүй.

Ер нь ам.долларын үнэ өсөнгүүт иргэд, Төв банк ч сандардаг. Яагаад бид нийтээрээ төгрөгийн ам.долларын эсрэг ханш тогтвортой байх ёстой гэж боддог юм бэ? Валют хөрөнгийн нэг хэлбэр тул үнэ хэлбэлзэх нь энгийн үзэгдэл. Гол нь инфляцын өсөлттэй уялдаатай байх ёстой. Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн өгүүлбэрийг хуульд оруулсан тул иргэдийг төөрөгдүүлж байна. Ам.долларын үнийг эрэлт нийлүүлэлт тогтооно” гэв.

Харин зарим эдийн засагч төрөөс валютын гадагшлах урсгалыг зогсоох зорилгоор гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Тэд иргэн, ААН-үүдийн хувийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, шилжүүлэх эрхийг хууль бусаар зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Зээлийн хүсэлт илгээх