• Зээлийн хүсэлт
  • Зээлийн тооцоолуур
  • Валютын ханш
  • (+976)-11-323236
  • Түгээмэл асуулт
  • Хаяг, байршил
× Send
  • mn
    Монгол
  • en
    English
  • ja
    日本
  • ko
    한국
  • zh-CN
    中国
  • ru
    Русский
× Send
Валютын ханш үзэх

ФИНТЕК САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Монгол Улсын финтек салбарыг хөгжүүлэх, инновацын таатай орчныг бий болгох, хэрэглэгчийг хамгаалах, зайнаас таних, цахим болон тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Монгол Улсад финтек салбарын хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг хөгжүүлэх мэргэжлийн болон техник туслалцааны хөтөлбөр” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам хамтран хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд салбарын зохицуулалтын орчныг тодорхой болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дижитал шийдлийг хэрхэн хэрэглэх талаарх санал, зөвлөмжийг тусгасан Монгол Улсын финтек инновацын замын зураглалыг боловсрууллаа. Мөн хяналт шалгалтад технологийн дэвшлийг ашиглах, автоматжуулсан тайлагналын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргасан. Ингэснээр зайны хяналтыг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх, мэдээллийн чанар сайжрах, салбарын эрсдэлийг урьдчилан таних боломж бүрдэх юм. Тодруулбал, дээрх хоёр баримт бичиг нь инновацыг дэмжсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, финтекийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цаашдын бодлого, үйл ажиллагаанд суурь болж ашиглагдах юм.

Төслийн зөвлөхөөр “Access Partnership Ltd” ажилласан бөгөөд боловсруулсан баримт бичгүүд, төслийн үр дүн, хэрэгжилтийг салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Зээлийн хүсэлт илгээх