Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруй

2015-09-21 10:35:58

Монголбанк нь Сангийн Яам болон Блүүмберг компанитай хамтран Монгол УлсынЗасгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг  Блүмберг терминалд албан ёсоор байршууллаа.

 

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны төгрөгийн өгөөжийн муруйг бий болгосноор  санхүүгийн зах зээлд компаниуд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа дотоодын компаниуд хөрөнгө босгоход нь эерэгээр нөлөөлөх бөгөөдгадаад, дотоодын  хөрөнгө оруулагчид Монгол Улсын зах зээлийн талаар бодит мэдээлэл авах, судалгаа хийх, тус мэдээллээс үндэслэн хөрөнгө оруулахад илүү хялбар болж байгаа давуу талуудтай юм. 

 

 Уг өгөөжийн муруйн өгөгдлийг Блүмберг терминалд ЗГҮЦ-ны арилжаа хийгдэх болгонд мэдээллийг оруулагч банк болох Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк, Капитал банк, Хас банк болон Төрийн банкууд шинэчилж ажиллах юм. Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны өгөөжийн муруйг Блүмберг терминалд “BVIS1204” кодоор орж харах боломжтой.