“Юрийн галав”-ын цэцэрлэгт хүрээлэнд аялаад ирлээ гэвэл та нар итгэх үү

2015-09-18 15:35:22

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд "Соёл амралтын хүрээлэн" байгуулж байна. Аймаг орон нутгийн хөгжлийн сангаас 8.1 тэрбум төгрөг зарцуулан 10 га талбайг тохижуулж буй аж.

Тус аймагт эртний үлэг гүрвэлүүд амьдарч байсныг бодолцон БНХАУ-д захиалж 10 гаруй үлэг гүрвэлийн үзмэрийг хийлгэжээ. Тэдгээр үзмэр тус бүртээ өөр, өөрийн онцлог шинжийг харуулан хөдлөхийн зэрэгцээ дуу чимээ гаргадаг юм байна. "Соёл амралтын хүрээлэн"-д усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд багачуудад зориулсан тоглоомуудыг байрлуулж байгаа тухай “Говь Эрдэнэс” компанийн захирал А.Идэрцог мэдээлж байна. 
"Соёл амралын хүрээлэн"-г ирэх оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар зорьж байгааг холбогдох албаныхан хэллээ. Тус байгууламжийн 40 хувь нь бүхэлдээ ногоон байгууламж байх аж. Цаашид аймгийн төвөө бүхлээр нь ногоон байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж буй юм байна.

                                      Эх сурвалж mnb.mn                                                                                    Гэрэл зургийг: Г.Өнөболд