Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

2023-12-12 13:55:40

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО:

 

  1. Хас Хаан ББСБ нийт харилцагчдад финтек зээлийн үйлчилгээндээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  2. Байгууллагын хамтрагч технологийн түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн бүтэн, нууцлалтай болон хүртээмжтэй байдлыг хангах зарчмаар ажиллана.
  3. Байгууллагын дотоод ажилчдад мэдээллийн аюулгүй байдлын хүртээмжтэй, уян хатан, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

 

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОРИЛТУУД:

  1. Финтек зээлийн үндсэн систем болон дэд системүүдэд учирч болох эрсдэлийг тогтмол болон шаардлагатай тохиолдолд нэн яаралтай авч үзэж удирдаж ажиллана.
  2. Үйл ажиллагаандаа зохицуулагч байгууллага, шинэ хууль дүрэм журамд нийцүүлэн бизнес болон мэдээлэл технологийн орчинг бүрэн хангаж ажиллана.
  3. Өөрсдийн шаардлагатай нөөцийг үр ашигтай удирдах, мэдлэг туршлагатай баг хамт олонтой нөөцийн менежмент хийн хамтран ажиллах, хамтын ажиллагаандаа аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг дагаж мөрдөн тасралтгүй шинэчилэн сайжруулна.