I-XI сард гадаад худалдааны бараа эргэлт 16.7 хувиар өсөж, $22.1 тэрбум хүрэв

2023-12-12 13:58:26

Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Экспортын барааны 86.5 эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ. Монгол Улс 11 дүгээр сарын байдлаар 60 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болоод байна. Ирэх онд ч мөн ийм хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа юм. Ийнхүү эерэг төсөөлж байгаа нь эрсдэлтэй болохыг олон улсын байгууллагуудаас анхааруулж байна.

Харин экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа аж. 11 дүгээр сард гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 8.1 хувиар өслөө. Гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.доллар болоон байгаа нь Монгол Улсын импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшин болохыг Монголбанк мэдээлж байв.

Импортыг аваад үзвэл 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн, түүхий эд авсан нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Импортын 35.2 хувийг мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний бүтээгдэхүүн эзэлсэн бол 22.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн болон бусад эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн байна.