ГАДААДААС МОНГОЛ УЛСАД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЛДЭГДЭЛ НЭМЭГДЖЭЭ

2015-12-07 12:12:20

Монголбанкнаас гадаад секторын тойм мэдээг энэ оны эхний гурван улирлын байдлаар танилцууллаа. 2015 оны эхний гурван улиралд Монгол Улсын гадагш хийсэн хөрөнгө оруулалтын үлдэгдэл буурсан байхад
Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар буюу 722 сая ам.доллараар өсч, 5.7 тэрбум ам.долларт хүрчээ. гадаадаас Монголд оруулсан хөрөнгө оруулалтын үлдэгдэл нэмэгдсэн тухай Монголбанкнаас мэдээлэв. Гадаад хөрөнгө оруулалтын позицийг харвал Монгол Улсын гадаадад байршуулсан санхүүгийн хөрөнгө 3.2 тэрбум ам.доллар, гадаадад төлөх санхүүгийн өглөг 27.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр III улирлын эцэст гадаад хөрөнгө оруулалтын позиц 24.5 тэрбум ам.долларын хасах үлдэгдэлтэй буюу богино позицтой байгаа аж. Энэ оны эхний гурван улирлын байдлаар гадаад өрийн үлдэгдэл 21.4 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар буюу 532 сая ам.доллараар нэмэгдсэн дүн болжээ. Тайланд дурдсанаар Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар буюу 722 сая ам.доллараар өсч, 5.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хувийн хэвшлийн гадаад өр нэг хувиар буюу 190 сая ам.доллараар буурч, 15.7 тэрбум ам.долларт хүрчээ.