МОНГОЛ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР НАЙМАН БАЙР УРАГШИЛСАН Ч ОНООНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙМОНГОЛ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР НАЙМАН БАЙР УРАГШИЛСАН Ч ОНООНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ

2016-01-28 10:12:09

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2015 онд дэлхийн 168 орноос 72-рт бичигдсэн гэж “Transparency International” байгууллагаас өнөөдөр мэдээллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад найман байр

урагшилсан үзүүлэлт хэдий ч онооны хувьд өөрчлөлтгүй, хоёр дахь жилдээ 100-аас 39 оноо авсан байна. Өөрөөр хэлбэл, Монголд засаглал болон бизнесийн орчин дахь авлигал төдийлөн буураагүйг энэ үзүүлэлт илтгэж байгаа юм.

Жил бүр “Transparency International” байгууллага Авлигын төсөөллийн индексийг тооцон танилцуулдаг. Ингэхдээ засаглал болон бизнесийн орчны чиглэлээр ажилладаг хараат бус 12 институцийн экспертүүдийг эх сурвалжаа болгон гаргадаг. Монгол Улсын 2015 оны индексийг тооцоход найман байгууллагаас ирүүлсэн үнэлгээнд тулгуурлан гаргажээ.

Авлигын төсөөллийн индексээр 2015 онд Дани, Финланд, Швед зэрэг улсууд хамгийн өндөр оноо авсан бол Сомали, Хойд Солонгос хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна. Үүнээс гадна Бразил энэ жил хамгийн их ухралт хийсэн орноор тодорчээ.

“Transparency International” байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз 2015 онд авлигын эсрэг "шүгэл үлээгчид"-ийн эрхийг хамгаалсан Гватемал болон өндөр түвшний авлигын эсрэг тэмцэж чадсан Монгол улсын амжилтыг онцолсон гэж Transparency Монгол байгууллагаас мэдээллээ.