Чанаргүй зээл өссөөр байна

2016-03-14 09:48:18

Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна. Тухайлбал, өнгөрөгч хоёрдугаар сард л гэхэд банкны хэмжээнд чанаргүй зээл 889 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 33.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 974.5 тэрбум төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 2.4 дахин өссөн аж. Нэг талаас ипотекийн зээлийг олгож эхэлснээр чанаргүй зээл өссөн гэх хэсэг бий ч  шууд тэгж хэлж болохгүй гэдгийг статистикчид тайлбарласан юм. Тухайлбал, нийт зээлийн 11 хувийг ипотекийн зээл эзэлжээ. Тэгвэл чанаргүй зээлийн 2.7 хувийг л ипотекийн зээл эзэлдэг гэх дүнг гаргасан байна.