Дэлхийн банк: Монголын энэ оны эдийн засгийн өсөлт 0.7 хувь байна

2016-03-25 11:43:19

Ирэх лхагва гарагт “Эдийн засгийн чуулган 2016” эхэлнэ. Энэ үеэр эрх баригчдын хэлж байгаагаар хүндрэлд орсон, харин сөрөг хүчнийхний тодорхойлсноор хямарчихсан эдийн засгийн өнгө төрхийг хэлэлцэх юм.

Хэдхэн хоногийн дараа эхлэх чуулганыг угтан эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдийн нэг ДНБ-ий таамгийг танилцуулъя.

Дэлхийн банк энэ онд Монгол Улс ердөө 0.7 хувиар өснө гэж өмнөх таамгаа огцом бууруулжээ. Харин эрх баригчид 2-3 хувиар өснө гэж үзэж байгаа юм. Азийн хөгжлийн банк мөн ийм таамаг дэвшүүлэн, 5-аас 3 хувь болгон бууруулсан юм.

Өнгөрсөн онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан бөгөөд энэ өсөлтийн дийлэнхийг хэдийгээр уналтад орсон ч уул уурхайн салбар бүрдүүлсэн юм.

2014 онд эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр буюу 7.9 хувь байв.