БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР БАНКУУДАА ДАМПУУРЛААС АВРАХ ҮҮДНЭЭС САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

2016-07-04 14:36:19

БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдал улам дордсоор байгаа тул Төрөөс банкны салбарт тусламж үзүүлэх магадлал нэмэгдсээр байна гэж шинжээчид үзжээ. "Bloomberg"-ийн судалгаанаас харахад ирэх хоёр жилд БНХАУ-ын Засгийн газраас банкуудаа дампуурлаас аврах үүднээс санхүүжилтолгоно гэж олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын ихэнх нь үзсэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын өрийн хэмжээ ихээр нэмэгдэж, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь тал хувьд хүрч байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын банкны салбарт ихээхэн дарамт болж байгаа ажээ.Тухайлбал гуравдугаар сарын байдлаар нийт чанаргүй зээлийн хэмжээ 40 хувиар өсч, 210 тэрбум ам.долларт хүрсэн байна. Төрөөс авах арга хэмжээ нь банкуудыг эргэн хөл дээр нь босгоход дэмжлэг үзүүлэх ч Засгийн газрын зээлийн дүнг нэмэгдүүлж, зээлийн эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай аж. Хэдий тийм боловч үр дүнд нь юанийн ханшийг бууруулж, банкуудын хувьцааны ханш унаж болзошгүй гэж шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж bloombergtv.mn