БАНКУУД БНХАУ-ЫН БАНКУУДТАЙ ХАМТАРНА

2016-08-11 10:12:18

БНХАУ-ын Ардын банк, “Bank of China”, “Baoshang” банкны төлөөлөгчид Монголд багийн хамт хүрэлцэн ирж, Монголын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уулзалт семинар зохион байгууллаа. Энэ үеэр Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банк, Хаан болон Хас банк хэд хэдэн төрлийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгуулав. Тухайлбал Голомт банк БНХАУ-ын “Bank of China”-тай валютын бэлэн зузаатгалын гэрээ байгуулсан байна. Мөн Голомт банк БНХАУ-ын “Baoshang” банктай банк хоорондын юанийн зээлийн гэрээ, импортын зээлийн сунгалтын гэрээг байгууллаа. БНХАУ-тай хийх худалдаа жил дараалан өсч байгаа энэ үед хүү болон хугацааны уян хатан нөхцөлтэй юанийн санхүүжилт татах сонирхолтой байгаагаа Монголын банкууд илэрхийлжээ.

 

О.Одгэрэл

Эх сурвалж bloombergtv.mn