УРСГАЛ ТЭНЦЭЛ 54.9 САЯ АМ.ДОЛЛАРААР ӨСЧ, 148.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА

2016-08-16 12:40:21

Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал II улирлын эцэст буурсан болохыг Монголбанк тайлагналаа. Төлбөрийн тэнцлийн II улирлын эцсийн гүйцэтгэлээр урсгал тэнцэл 148.5 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар огцом буурсан дүн болж байна. Хэдийгээр гадаад 

Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдал II улирлын эцэст буурсан болохыг Монголбанк тайлагналаа.Зургийг: mongolbank.mn

худалдаа тэнцвэржээд байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт хангалттай сэргэж чадахгүй байгаа нь Монгол Улсын гадаад тэнцвэр тогтоход сорилт болсон хэвээр байна. Зургадугаар сард гадаадын хөрөнгө оруулалтыг нэгтгэн тооцдог хөрөнгө ба санхүүгийн данс 41 сая ам.долларын эерэг баланстай байснаар оны эхнээс 390.8 сая ам.долларын ашигтай гарчээ. Хэдий тийм боловч "Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилттэй холбоотойгоор томоохон гадагшлах урсгал бүртгэгдсэн байгааг онцолж болох юм. Тавдугаар сард Монгол Улсад "Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны санхүүжилт болох 3.8 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирээд байсны тодорхой хэсгийг мөн сардаа хөрөнгө оруулагчдад буцаан тараасан бол зургадугаар сард үүний үлдэгдэл болох 730 гаруй сая ам.долларын гадагшлах урсгал төлбөрийн тэнцэл дээр бүртгэгджээ. Гэхдээ Монгол Улсад орж ирэх худалдааны санхүүжилт, зээллэг зэрэг бусад хөрөнгө оруулалтын санхүүжилт өссөнөөр хөрөнгө санхүүгийн дансны ашиг өмнөх оноос есөн хувиар нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж bloombergtv.mn