МХБ 613 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ

2016-08-16 12:43:05

Монголын Хөрөнгийн Бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар 613 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 343.5 сая төгрөгөөр бага дүн болж байна. Уул уурхайн салбарын уналт болон эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран Монголын Хөрөнгийн Биржээр дамжин хийгддэг хувьцааны арилжааны нийт дүн сүүлийн жилүүдэд саарч байгаа юм. Хэдий тийм боловч 2015 онд Засгийн газрын үнэт цаасны арилжаа биржээр дамжин идэвхтэй хийгдсэнээс жилийн эцсээр 153 сая төгрөгийн ашигтай ажиллахад нөлөөлж байжээ. Энэ оны тавдугаар сараас хойш Засгийн

МХБ энэ оны эхний хагас жилд 613 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 343.5 сая төгрөгөөр бага дүн болж байна.Зургийг: mse.mn

газрын үнэт цаасны арилжаа биржээр дамжин хийгдээгүй аж. Үүнээс өмнө 2014 оны эхний хагас жилд 685 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан юм. Сүүлийн гурван жилийн эхний зургаан сарын үзүүлэлтийг харьцуулахад хамгийн бага алдагдал хүлээсэн жил болж байна.Харин үйл ажиллагааны орлого нь 533 орчим сая төгрөг олжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад бага дүн болж байгаа юм. 2015 оны эхний хагаст 6.4 тэрбум төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого олж байсан бөгөөд алдагдал хүлээхэд нөлөөлсөн гол томоохон зардалд үндсэн болон нэмэгдэл цалинд 450.2 сая төгрөг зарцуулж, элэгдлийн зардлыг 320.8 сая төгрөгөөр тооцсон байна. Балансад тусгагдсан нийт хуримтлагдсан алдагдлын дүн 17.3 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК 2015 оны УИХ-ын тогтоолын дагуу нээлттэй хувьцаа

МХБ-ийн үйл ажиллагааны орлого 533 орчим сая төгрөг олжээ.

арилжих замаар хувьчлах жагсаалтад багтсан компани юм. Монголын Хөрөнгийн Биржид энэ оны эхний хагас жилд нийт 98.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 86.6 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа бүрдүүлжээ. Хувьцааны арилжаа нийт арилжааны 13.4 хувийг бүрдүүлж, 13.2 тэрбум төгрөгийн хувьцаа арилжигдсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд Засгийн газрын үнэт цаас дийлэнх хувийг бүрдүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлээс Засгийн газрын бонд авч байгаа аж. Хэдий тийм боловч тавдугаар сараас хойш Сангийн яамнаас Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зогсоожээ.

 

Энэ хүртэлх хугацаанд он гарсаар 80.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжин хөрөнгө оруулагчдад арилжсан байна. 2016 оны эхний хагаст болсон гол хөдөлгөөн бол “Монгол Шуудан” хувьцаат компанийн IPO болж байна. ТӨХК-ийн хувьчлах асуудлын хүрээнд нийт хувьцааны 34 хувийг арилжсан нь амжилттай болж, 6.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх байсан бол хөрөнгө оруулагчдын захиалга 12 тэрбум төгрөг давжээ. “Монгол Шуудан” компанийн хувьцааны эрэлт хоёр дахин өндөр байсныг онцлох хэрэгтэй.

“Ард санхүүгийн нэгдэл” “Монгол Шуудан” ХК-ийн 17.38 хувийг худалдан авсан ба энэ он гарсаар хувьцаа хуваах ажиллагаа идэвхтэй явагдсан байна. “АПУ”, “Сүү”, “УБ БҮК” компаниуд хувьцааны хөрвөх чадвараа дээшлүүлэх зорилгоор хувьцаа хуваах ажлыг амжилттай хийжээ. “АПУ” ХК нэг хувьцааг 10 хуваахаар, “Сүү” ХК нэг хувьцааг 1000 хуваахаар, “УБ БҮК” компани нэг хувьцааг 100 хуваах шийдвэрийг тус тус гаргасан байна. Ингэснээр сүүлийн саруудад хувьцааны арилжааны идэвх ч мөн сайжирсан гэж үзэж байгаа юм.