УЛСЫН ТӨСВИЙН ТОДОТГОЛД НАЙМАН ТӨРЛИЙН ТАТВАР НЭМНЭ

2016-09-01 13:56:53

Улсын төсвийн тодотголд найман төрлийн татвар нэмэхээр төсөл боловсруулж байна. Гэхдээ энэ нь дундаж иргэдийн амьдралд дарамт учруулахгүй гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил  мэдээллээ. Тодруулбал, 150 ам.метрээс дээш хэмжээний орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах болон архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримтална гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзах уулзалтын үеэр мэдэгдлээ. Мөн улсын төсвийн тооцооллыг нэгтгэж байгаа нь цаашид төсвийн тооцооллыг сайжруулж бодлогоо чиглүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцолсон юм. Энэ дундаа концессийн гэрээгээр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг төсөвт тусгаж байгаа нь бизнесийнхэнд таатай мэдээлэл болж байна. Үүнээс гадна импортын татвартай холбоотой зарим хуулийн заалтуудыг шинэчлэн тусгах талаар мэдээлэл өглөө.