"Монголд хөрөнгө оруулах нь" хэлэлцүүлэг уул уурхайн сэдвээр үргэлжилж байна

2016-09-06 09:57:26

"Монголд хөрөнгө оруулах нь" хурлын хэлэлцүүлэг уул уурхайн сэдвээр үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийг Ган, түүхий эдийн судалгааны менежер Пол Баттерворт хөтөлж, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан, Рио Тинто группын Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нар илтгэл тавих юм.

Дараа нь Эрдэнэ ресурс девелопмэнт компанийн захирал Петер Акарлэй компанийнхаа үйл ажиллагааг танилцуулна.

Тус компани баруун өмнөд зүгт байрлах алтны шинэ бүсийг нээжээ. Баян Хөндий, Алтан нар гэсэн алтны төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд "Хөвийн хар" гэх зэсийн төслийг 100 хувь эзэмшдэг юм.

Эдгээрээс маш өндөр агуулга, онцгой металлург, гадаргууд ойр, боломжит нөөцтэй нь Баян хөндийн бүс юм байна.

Энэ ордыг 2015 онд Эрдэнийн баг нээн илрүүлжээ. Хөрсний дээжлэлтийн үр дүнгээр 4,380 грамм/тонн илэрсэн байна. Петер Алкарлэй Монгол Улс алтны арвин их нөөцтэй, Африкийн дараа хоёрдугаарт орно гэсэн юм. Эдийн засгийн байдал хүндрэх тусам хөрөнгө оруулагчид алтанд хөрөнгө оруулах нь ихэсдэг гэв.

Гэхдээ манай улсын баруун бүсэд алтны хайгуул судалгааг маш бага хийжээ. Иймд тус компани энэ бүсэд голлон ажиллажээ. Хятад улс 16 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Торгоны зам санг байгуулан, алтны сангаа арвижуулж байгаа аж.

Мөн ОХУ их хэмжээгээр алт худалдан авч байна. 2010 оноос хойш олборлолт буурч, шороон ордод алт олборлох боломжгүй болжээ. Гэнэтийн ашгийн татвар алт олборлогчдод хүнд туссаныг онцлов.

Эрдэнэ ресурс девелопмент ресурс компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаат компани аж. Тэд ирэх онд 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Айвенхоу Майнс компанид ажиллаж байсан, Монгол Улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан мэргэжилтнүүд энэ компанийн ТУЗ-д батдаг аж.

Тэд энэ оны гуравдугаар улиралд багтаан өргөтгөсөн өрөмдлөгөө эхлүүлэхээр төлөвлөжээ.

                                                                                                                                   Эх сурвалж gogo.mn