Дэлхийн экспорт дахин сэргэлээ

2016-09-12 11:51:51

Дэлхийн томоохон эдийн засгуудын худалдааны хэмжээ 2016 оны II улиралд 2014 оны эхнээс анх удаагаа улирлын өсөлтийн шинж тэмдгийг харууллаа. 

Гэхдээ эдгээр хурд нь 2012-2013 онуудын оргил үеэс мэдэгдэхүйцээр доогуур байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлэлд дурьджээ. Улирлын хүчин зүйлийг хасаж өнөөгийн ам.долларын ханшаар “Их 20 орнуудын экспорт нь I улирлаас 1.5 хувиар нэмэгдэж $3.081 их наяд ам.доллар болжээ. Импорт нь мөн л хоёр хувиар нэмэгдэж $3.055 их наяд ам.доллар болжээ. 

Гэхдээ жилийн үнэлгээнд оруулбал, тус тус 4.2 хувь ба 4.6 хувь гэсэн үзүүлэлтийн уналттай гарлаа. Сануулахад, оны I улиралд экспортын уналт жилийн дүнгээр 0.2 хувийг харуулсан юм. 

Өсөлт гарсан үндсэн хүчин зүйл нь нефтийн үнэ нэмэгдсэн явдал гэж Дэлхийн худалдааны байгууллага нэрлэжээ. Ер нь бол эрчим хүчний түлш импортлогч Энэтхэг, Турк, Өмнөд Африк тиваас дээш хувийн хамгийн их өсөлтийг харуулжээ. Экспортын өсөлт нь Хятад, Канад, Аргентинаас бусад “Их 20“ орнуудад ажиглагдсан байна. 

Ой хээрийн түймэр Канадад өсөлт гаргасангүй. Аргентин, Франц, Энэтхэг, Индонези, Мексик зэргийн орнуудаас бусдад импорт нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд импорт нь экспортоосоо илүүтэй унаж байсан Хятадад II улиралд харин импорт нь 6.6 хувиар нэмэгджээ. Орост экспорт нь энэ хугацаанд 67.3 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар буурсан хэрэг юм. 

Импорт нь жилд бараг буурсангүй $47.2 тэрбум (- 2.4 хувь хэмжээнд үлдэв. Энэ жилийн эхний хагас жилд Оросын худалдааны тэнцвэр эерэгээр $44.1 тэрбум болжээ.