Шинээр бизнес эрхлэх бол 478 баримт цуглуулах шаардлагатай

2016-09-13 11:48:59

Төрийн хүнд суртлын талаар аль ч засгийн үед их ярьдаг. Өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас үүнд ихээхэн анхаарал хандуулж, ажлын хэсэг гаргасан юм. Ингэснээр шинэ бизнес эрхлэхэд 900 орчим баримт бичиг бүрдүүлдэг байсныг 478 болгон бууруулсан. Энэ хэрээр бизнес эрхлэгчид цаг мөнгөө хэмнэнэ. 

Аливаа улсыг бизнес эрхлэхэд таатай орон мөн, эсэхийг тогтоохдоо ч дээрх үзүүлэлтийг голлон анхаардаг. Шинэ Засгийн газар төрийн хүнд суртлыг бууруулахад анхаарч, 478 бичиг баримт, гарын үсэг, зөвшөөрөл цуглуулах ажлыг хөнгөвчилнө гэдэгт найдаж байгаагаа МҮХАҮТ илэрхийллээ. Тэд сүүлийн хоёр жилийн турш энэ чиглэлээр олон ажил хийсэн аж.