Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна уу эсвэл БНХАУ-аас их хэмжээний зээл авах гээд байна уу

2016-11-01 11:19:23

 

Өнөөдөр УИХ, Засгийн газрын өмнө 1 л асуулдын тэмдэг байна. Монголын ард түмэн тэндээс нэг л хариулт хүлээж байна. Тэр нь  Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна уу эсвэл БНХАУ-аас их хэмжээний зээл авах гээд байна уу гэдэг 2 сонголт. Энэ 2 сонголтын эрсдэлийг тооцож зөв хариулт өгөх газар нь Сангийн яам, Монгол банк.

ОУВС-ийн тогтворжуулах хөтөлбөрт хамрагдвал багадаа 1 тэрбум долларын санхүүгийн дэмжлэг авах боловуу гэж эдийн засагчид үзэж байгаа боловч Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хэдэхдээ хамгийн ихдээ 400 сая долларын дэмжлэг авах боломжтой гэж мэдэгдсэн. Манай улс 2017 оны эхээр Хөгжлийн банкны 580 сая долларын бондыг төлөх ёстой мөн энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий 18% буюу 2 их наяд төгрөг давхаар байна. 2017 оны төлбөрийн балансын төсөөлөл, алдагдал зэргээ тооцоод үзвэл ойролцоогоор 8 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ байна.  Тэгэхээр энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас  босгох вэ гэдэг Засгийн газрын толгойны өвчин болоод байна. Валютын сангаас гадна Хятадаас хөнгөлттэй зээл авах саналаа Монголын тал илэрхийлсэн байгаа. Эдийн засагчдийн хувьд  Хятадын хөнгөлттэй зээлээс илүү эхний ээлжит валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэсэн байр суурийг түлхүү хэлж байгаа. 

Эх сурвалж itoim.mn