ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРЛАА ХИЙЛЭЭ

2016-12-14 10:58:58

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа мягмар гарагт хийлээ. Хуралдаанаар эдийн засагт тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлуудын талаар ярилцаж, санал солилцсон байна. Мөн зөвлөлийн хуралдааныхаа давтамжийг ойртуулахаар болсноос гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байх зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтжээ. Хурлын эхэнд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр “Бид өмнөх алдаанаасаа сургамж авах хэрэгтэй” хэмээн онцлоод тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцсан байна. Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

 

 

 

Э