ICT EXPO 2023: Хамгийн сонирхолтой бүүт юу байв?

2023-06-16 14:03:06

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын компаниуд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн дэвшлийг дөрвөн өдрийн турш таниулах боломжтой томоохон арга хэмжээ 6-р сарын 9-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Хүнсний үйлдвэрлэл, барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй гэдгээр нь олон нийт сайн мэдэх ТЭСО Групп энэ удаад технологийн салбарын өргөн цар хүрээтэй арга хэмжээнд “Стратегийн түнш”-ээр оролцсон юм. Энэ үеэр тус группийн хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл ТЭСО Инвестмэнт компанийн “TESO Zone” асар олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан “бүүт” байлаа.

ТЭСО Инвестмэнт компани нь “ICT Expo-2023”-д  Tech is  Investment уриатай оролцсон. Тэдний тухайд, “Корпорацийн инновацийг эрхэмлэдэг компани аль ч хэсгээс, хэнээс ч инновац бий болно. Хэрэглэгчийн хэрэгцээ хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед компаниуд оршин тогтнохын тулд инновац, технологийг зайлшгүй эрэлхийлэх шаардлагтай” хэмээн итгэж, хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө 20 гаруй стартап, технологи, уул уурхайн бус экспортын төсөл компаниудад хөрөнгө оруулж, хамтран ажилладгаас энэ жил технологи суурьтай долоон онцлох төслийн  хүрээнд “TESO Zone” бүүтээр дамжуулан танилцуулсны дотор хэрэглэгчдийн хамгийн их сонирхол татсан  “Худалдагчгүй 24 цагийн дэлгүүр”, аялал жуулчлалын цогц шийдэл Ай Трип,  гарал үүсэл мөшгөх уул уурхайн бус  экспортын үнэ цэнэ нэмэх “Блокчейн систем” зэрэг Монголд шинэ төсөл, технологиудаа анх удаа олон нийтэд танилцуулсан юм.

Magic store

Хаанаас ч хамгийн хялбараар өөрийн хэрэгцээт зүйлсээ худалдаж авах боломжтой худалдагчгүй дэлгүүр бол Magic Store. Автомат машиныг дараагийн түвшинд гаргаж, зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхан гэх мэт өдөр тутмын хэрэгцээт барааг хэрэглэгчид хамгийн ойр байрлах автомат машинаас авах боломжтой юм.  

iTrip

Амьдралын бас нэгэн амттай хэсэг болсон аяллаа тав тухтайгаар, өөрийн хэрэгцээнд тохируулан захиалах боломжийг iTrip аппликейшн олгож байна. Яг л Хавай арал дээр очсон мэт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн тохижилт олон нийтийг хэсэгхэн хором аялуулж, аппликейшнээ татаад аяллын олон урамшууллыг хүртэх боломжийг олгосон юм. Мөн хамгийн завгүй хүмүүсийн анхаарлыг татаж чадсан хэсэг байлаа. Аялал бол амьдрал юм...

Zuga.mn

Гадаад болон дотоодын хэрэглэгчид хаана ямар сонирхолтой арга хэмжээ, шоу болж байгаа мэдээллийг шуурхай аваад захиалгаа ч хялбар өгөх боломжтой. ICT экспогийн үеэр коктейл шоу, мини диско гэх мэт маш сонирхолтой хөтөлбөртэй байлаа.

Zahii

Авто зам дээрх түгжрэл олон нийтийг бухимдуулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчид  хамгийн үнэт цагаа түгжрээнд өнгөрүүлж байхад “Zahii” аппликейшн таны цаг хугацааг хэмнэх болно. Өрхийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ зах худалдааны төвөөр орж цуглуулах шаардлагагүй. Харин аппликейшнээрээ захиалгаа өгөөд л гэртээ хүргүүлээд авах боломжтой үйлчилгээ бол “Zahii” юм.

Nomadic block chain

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг блокчэйнээр дамжуулан гарал үүслийн баталгаа, түүхий эд татан авалтыг технологийн тусламжтайгаар баталгаажуулан дэлхийд экспорт хийх стандартад нийцүүлэх ач холбогдолтой төсөл юм. Дэлхийд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш Монгол хүний ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход технологи хамгийн том хүчин зүйл юм.

Centric front line

Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, харилцагчаа ойлгон бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой харилцагчийн үйлчилгээний CRM систем юм. Уг үйлчилгээгээр дамжуулан бизнес эрхлэгчид зөвхөн маркетинг, борлуулалтын ажилдаа л анхаарал хандуулах бол хэрэглэгч, харилцагчидтай холбоотой үлдсэн асуудлыг “Centric front line”-д даатгана уу.

Ulaanbaatar coffee culture

Кофены соёлыг түгээх зорилготой кофе шоп өөрсдийн аппликейшнаа танилцууллаа. Мөн баристагүй автомат кофены машинаас Ulaanbaatar coffee culture -ын кофег амтлах боломжтой гэдгээрээ онцлог байлаа.

Ийнхүү харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo-2023”-ын хүрээнд дөрвөн өдрийн турш сонирхолтой хөтөлбөр, урамшуулал, арга хэмжээнүүдээр дүүрэн байсан нь хамгийн завгүй бөгөөд сонирхолтой технологийн шийдлийг үзүүлсэн “TESO Zone” асар байсан гэдгийг олон нийтийн төлөөлөл онцолж байлаа.

Ирэх жилийн экспогоор илүү олуулаа, шинэ технологийн шийдэлтэйгээр эргэн уулзаж, хамтын үнэ цэн бүтээцгээе!