Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2015-10-06 12:06:45
2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.50-1994.5 төгрөгийн ханшаар 18.8 сая ам.доллар, 311.52-313.26 төгрөгийн ханшаар 84.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 13.6 сая ам.долларыг 1992.00 төгрөгийн хаалтын ханшаар, 50.5 сая юанийг 312.49 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.
2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.028 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.