Төлбөрийн баримтаа хогийн саванд хийхээс өмнө...

2015-10-26 10:31:39

Одоогийн байдлаарманай улсын сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчдэдээ төлбөрийн тооцоо хийсэн баримт өгдөг. Харин бид түүнийг нь шууд л хогийн саванд хийчихдэг. Үгүй бол халаас, цүнх гэх мэт хаа нэгтээ хийгээд үүрд мартаж орхидог. Үнэндээ мартахгүй байлаа гээд бидэнд тусаа өгөх зүйл биш л дээ. Тэгэхээр маш товчхондоо төлбөрийн баримт гэдэг бол өнөөгийн Монгол Улсад хогийн саванд хэвтэх л хувь тавилантай цаасны өөдөс юм. Тэгвэл зарим нэг “айхавтар” иргэн худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд алдаа гарсан, чанар нь хэвийн байгаа зэргийг шалгаж үзсэнийхээ дараа төлбөрийнхөө баримтыг байх ёстой “газар” нь буюу хогийн саванд нь байршуулдаг юм билээ. Хэрэв худалдаж авсан бараанаас нь ямар нэгэн сөрөг зүйл илэрвэл баримтаа барьж очоод зарга үүсгэсэн нь дээр хэмээн тэд үздэг бололтой. Мэдээж ийм иргэн олон биш...

 

        Тэгвэл шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн төл- бөрийн баримтаа хадгалж сурах шаардлага тулгарлаа. Учир нь НӨАТ төлдөг байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авбал татварт төлсөн үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг иргэд эргүүлэн авах юм. Тодруулбал иргэ- дэд татварын өгөөжийг хүртээмжтэй болгох энэ байдал ирэх оноос эхлэн хэрэгжиж эхлэх нь. Үүний зэрэгцээ ирэх жил 22 тэрбум төгрөгийн сугалаа явуулах төлөвлөгөөтэй байгаа тухай НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга ярив. Тэгэхээр жирийн иргэн төлбөрийн баримтаа хадгалснаар үнийн дүнгийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буцаан авахаас гадна азын сугалааны оролцогч болно гэсэн үг.

 

Албаны хүмүүсийн хэлж буйгаар манай улс энэ төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлж байгаа анхдагч орон мэдээж биш юм. Харин татварын буцаан олголт, сугалаа хоёрыг зэрэг нэвтрүүлсэн анхдагч улс болох төлөвтэй. Мөн татварын буцаан олголт хийж эхэлсэн ес дэх орон болох аж. Тун саяхан л гэхэд Словак улс энэ аргыг нэвтрүүлж, далд эдийн засгаа 70 хувиар бууруулсан тухай төсөл санаачлагчид хэлж буй. Мөн Тайвань 75, Португал 23 хувиар далд эдийн засгаа бууруулсан туршлагыг тэд анзаарчээ. Тиймээс манай улсын далд эдийн засаг ч энэ байдлаас үүдэн ил болох тооцоог гаргажээ. Ингэхдээ манай улсын хувьд энэ хэмжээ 40 орчим хувьтай тэнцэнэ гэсэн урдчилсан дүгнэлт байгаа гэнэ. Мөн ирэх жил гэхэд НӨАТ-ын орлогын хэмжээ 100 тэрбум төгрөг буюу 20 хувиар өсөх төлөвтэй аж

 

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭЭР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ИРГЭД ЯАХ ВЭ

Манайулсадхудалдааны төвүүд элбэг. Түүнийг бид “Зах” хэмээн нэрийддэг. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвд лангуу түрээслэгчид үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримт өгөх боломжгүй байгаа. Иймээс татварын бу- цаанолголтхийгээдэхлэхээр хүнс барааны томоохон захуудаар үйлчлүүлэх иргэн олдохгүй нь мэдээж. Энэ бүхний ард иргэдийн амьдрал, олон айлын өрхийн орлого, олон мянган хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөх нь гарцаагүй. Тэгвэл энэ байдлыг төслийн багийнхан орчин еийн ухаалаг системийн тусламжтайгаар шийджээ. Тодруулбал, бидний хэлж заншсан хүнс, барааны захын худалдаачдын утсан дээр аппликэйшн суулгах гэнэ. Иймээс иргэд бараа бүтээгдэхүүн худалдаж аваад тооцооны хуудас авалгүй, аппликэйшнээ ашиглаад бүртгүүлэх боломжтой болох юм бай- на. Хамгийн чухал нь лангуу түрээслэгчидтэй худалдаа хийгээд үүнийгээ татварт бүртгүүлснээр иргэд сугалаанд оролцох бо- ломжтой болох гэнэ. 

Саяхан НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжээс “Баянзүрх” худалдааны төвийн худалдаачдад энэ “санаа”- гаа туршиж үзжээ. Ингэхэд тус худалдааны төвд лангуу түрээслэгчдийн 80 хувь нь ухаалаг гар утастай байсан аж. Тиймээс энэ байдалд боломжтой гэсэн үнэлгээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл, бусад худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн утсанд ч аппликэйшн суулгах боломжтой гэж үзсэн байна.

Тэгэхээр ирэх жилийн нэг- дүгээр сарын 1-нээс эхлэн худалдааны төвийн лангуу түрээслэгчдээс ч иргэд тооцооны хуудсаа нэхэмжлэх боломжтой гэсэн үг. Учир нь, тооцооны хуудас өгөхгүй гэвэл бидэнд цаана нь олон сонголт байгаа. Ийм учир үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд, ашиг ор- логоо бууруулахгүйн төлөө худалдаачид үйлчлүү- лэгчдэдээ татгалзсан хариу өгөх боломжгүй болох нь гарцаагүй юм. Үүнийг өргөн утгаар нь авч үзвэл иргэд худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тат- варт мэдүүлснээр лангуу түрээслэгчдийн орлогыг тодорхойлох боломж бүрдэнэ гэж тэд харжээ. Мөн тухайн өрх гэр орлогынхоо хэдэн хувийг аль төрлийн бараа бүтээгдэхүүнд зарцуулж буйг ч хянах боломж бүрдэх юм. Үүнээс шалтгаалж, сан- хүүгийн хэрэгцээгээ хүссэнээрээ залах сайхан цаг ч ирэх боломжтой юм. 

 

УРАМШУУЛЛАА АВАХЫН ТУЛД ДУГААРЛАХ ШААРДЛАГАГҮЙ

Маш энгийнээр тайлбарлавал 2016 оны турш худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийн баримтын дугаараа / код/ системд бүртгүүлээд 2017 оны нэгдүгээр сараас эхлэн тодорхой хувиа авч эхлэх юм. Өөрөөр хэлбэл, аль дүүргийн хэн гэдэг иргэн хэдний өдөр аль худалдааны төвөөс ямар үнийн дүнтэй бараа худалдан авсан бэ гэдгийг бүртгүүлэх төхөөрөмж таних юм. Ингэхээр бүтэн жилийн турш олон зуун баримт цуглуулах шаардлагагүй гэсэн үг. Учир нь, тухайн систем таны баримтыг бүртгэсэн л бол боллоо. Мөн үүний зэрэгцээ татварын буцаан олголтод шаардлагатай байгаа хөрөнгийг ч Сангийн яамнаас батлах талаар ярилцаж эхэлжээ. Мөн иргэд татварын буцаан олголтоо авахын тулд дугаарлаж, аль нэг албан байгууллагын үүдийг өглөө эртлэн сахих шаардлагагүй аж. Учир нь 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах юм байна.

 

ИЙМ НЭГЭН ӨӨР НӨХЦӨЛ

Иргэд уралдаан тэмцээнд оролцоод амжилт гаргасан, эсвэл одон тэмдэг дагалдаж мөнгөн шагнал авдаг. Гэвч үүнээс 10 хувийг нь татвар нэрээр аль хэдийнэ байгууллагын нягтлангууд суутгаад авчихсан байдаг. Тухайлбал, байгууллагын шилдэг ажилтан болоход 500 мянган төгрөг олгох шийдвэртэй ч 50 мянган төгрөг нь танд ирдэггүй. Тэгвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгаар, ирэх жилээс эхлэн төлбөрийн баримт нэхэх аян эхлэхтэй зэрэгцэн энэ төрлийн татварыг ч хамруулж урамшуулал олгох юм. 

 

Д.Булган

- See more at: http://www.unen.mn/content/55130.shtml#sthash.vD6Yg5C9.dpuf