Хөрөнгийн зах зээлд хөл тавихад тань тусална

2015-11-10 10:15:09

Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа, хөгжлийн нийгэмлэгээс
“Хөрөнгийн зах зээлд хөл тавих нь” сэдэвт анхан шатны сургалтыг шинэчилсэн агуулгаар явуулах гэж байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн судалгаа, хөгжлийн нийгэмлэгийн гишүүд

сургалтад оролцогчдод мэдээлэл биш мэдлэг өгч, туршлагаасаа хуваалцах юм байна. Тэд арилжаа хийх үр дүнтэй аргачлалыг таван жилийн туршлагадаа үндэслэн боловсруулжээ.

Мөн энэ сургалт нэг өдрөөр дуусахгүй гэнэ. Сургалтын дараа ч дээрх нийгэмлэг суралцагчидтайгаа үргэлж холбоотой байж, зөвлөгөө, мэдээлэл, судалгааг хүргэдэг аж.

ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ

Анги бүрдэлт: 30
Хэзээ: 11-р сарын 14
Үргэлжлэх хугацаа: 11:00-18:00
Хаана: МУИС - Хууль Зүйн Сургууль,

Дэлгэрэнгүй мэдээллийг 80190533, 90190053 дугаараас авна уу.